Лос-Анжелест болдог авто шоуны өмнө автомашин үйлдвэрлэгчдийн дизайнерүүдийн тэмцээн болдог уламжлалтай. АНУ-д машин худалддаг бараг бүх томоохон корпорацуудад Калифорнид дизайны товчоо байдаг.
Энд дэлхийн өнцөг булан бүрээс авьяас билэгтнүүд цуглаж америкаар зогсохгүй дэлхий нийтийн зах зээлд зориулсан загваруудыг бүтээж байдаг. Санхүүгийн хямралаас болоод энэ оны "Youth mobile 2030" үзэсгэлэнд тэд тэр бүр шинэ загваруудтайгаа оролцож чадсангүй. Энэ оны дизайнерүүдийн сэдэв нь 2030 оны залуусын хөлөг гэсэн сэдэв байсан бөгөөд Audi, GM, Honda, Mazda, Nissan болон Toyota корпорацууд өөрсдийн загвараа танилцуулсан байна.
Хөгжингүй орнуудын залуусын амьдралд өнөөдөр автомашин ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, автомашин нь тэдний өөрийгөө илэрхийлэх имиж нь болж, найз нөхөдтэйгээ харьцахад нь ихээхэн чухал болсон байна. Улам хурдан өөрчлөгдөж буй харилцаа холбооны хэрэгсэл ирээдүйн тээврийн хэрэгслийг ч ихээхэн өөрчлөх төлөвтэй. Шинэ үеийнхэн маань гартаа гар утастайгаа, онлайн найзуудтайгаа вебкамерийн хяналтан дор өсч бойжиж байна. Орчин үеийн харилцаа холбооны технологи нэвтрээгүй загварын машинууд бол тэдний хувьд үеэ өнгөрөөсөн музейд тавигдвал зохих эд ажээ.
General Motors Advanced Design тавчооноос компьютерийн автомашины уралдаанд ялсан залууст л машин барих эрх олгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. Уг сургуулилтын автомат нь эхлэн суралцагсадыг удирдан авч явж зогсоолд нь хүргэх ба улмаар дадлагажин бодит байдалд ихээхэн ойр замд ур чадвартайгаар эцсийн зогсоолд хүрч чадаж буй тоглогчидод л машин жолоодох эрх олгодог болох ажээ.
Калифорни дахь Honda Research and Development төв нь хүний геномыг ашиглан хувийн машиных нь хэлбэрийг тодорхойлохоор мөрөөдөж байх юм. Honda Helix нь жолоочтой "холбогдоод" тухайн биеийн параметрүүдийг судалсаны үндсэн дээр машины “хэлбэрээ өөрчлөгч полимер”-ээр бүтсэн салоныг тухайн хүнд тохирох A, B эсвэл Z хувилбаруудаас тохирохыг сонгон хэлбэрийг нь өөрчилдөг болох ажээ.
Nissan Design Америка товчооны дизайнерүүд арай илүү бодитой төсөл хийжээ. Тэд ирээдүйн машинуудыг GRID гэж нэрлээд буй цахилгаан замаар явна гэж үзжээ. Байгаль орчинд халгүй энэ машинууд хэрэглэгчийн янз бүрийн хүсэлт шаардлагаар өөр өөр загвартай байх гэнэ.
Mazda R & D of North America товчоо нь цахилгаан хөдөлгүүр болон раамтай Mazda Souga машиныг 2030 онд үйлдвэрлэх ажээ. Машины гадаад хэлбэрийг хэрэглэгчийн хүсэл сонирхлоор бүтээнэ. Залуус тусгай сайтаас эдний машины 3D загварыг татан авч өөрийн сонирхсон дизайнаар өөрчлөөд уг загвараа үйлдвэр лүү явуулж хүссэн машинаа хийлгэж болох болно.
Калифорнийн Volkswagen/Audi of America Design төв Audi: eOra ба eSpira гэсэн хоёр загвар санал болгож байна. Энэхүү машинуудын гол онцлог нь тэдний жолоодлого юм. Жолооч машинаа өөрийн биеийн хөдөлгөөнөөр жолоодож явах болно. Машины удирдлага хүний биеийн хөдөлгөөнийг маш соргогоор мэдэрч жолоодоход маш хялбар болж та хашаа машин тийшээ л яваад байх ажээ.
Toyota's Calty Design Research товчооны зохиосон машин бол роликтой тэшүүр шиг л харагдах ажээ. Хувь хүн өөрт таалагдсан хэлбэрээ сонгож авах ба явж байгаад найз нөхөдтэйгээ тааралдвал хоёр машинаа холбож, хамтдаа явж болдог ажээ. 2009 оны 12-р сарын эхээр болох Лос Анжелесийн авто шоуны үеэр эдгээр “мөрөөдлийн машинуудын” ялагч нь тодрох ажээ.
0 comments:
Post a Comment