Powered by Blogger.
RSS
Post Icon

авто машины эд анги

Автомашин эзэмшигч та бүхэндээ автомашины тэнхлэгийн хэсгийн эд ангиуд, тэдгээрийн үйл ажиллагаа болон эд анги тус бүрийн үүрэгийг танилцуулах болно. Манай улсад явж буй нийтлэг автомашинуудын явах эд ангиуд дараах нэр төрөлд хамаарна. Үүнд:
- Өндгөн тулгуур /дээд, доод/
- Рулийн тяг
- Шарнир
- Тулктэй доод, дээд гар
- Цапны шарик
- 5 бултай хагас гол
- Тэвшний тулк резин
- Урд, хойд амортизаторууд
- Татуурга гарнууд
- Босоо, хэвтээ тэнцүүлэгч
- Тэвш
- Кардан гол
- Урд хойд редуктор гэх мэт эд ангиуд багтдаг бөгөөд та доорх зурагнаас хаана хаана байрладаг гэдгийг мэдэж авах болно.
Зураг №01. Автомашины тэнхлэгийн хэсгийн үндсэн бүтцийг харуулсан схем.
Дээрх явах эд ангиудыг манай орны автозамын нөхцөлд 3 сар тутамд чаддаг бол өөрөө шалгаж, өөрөө шалгаж мэдэхгүй бол сайн мэддэг хүнээр, эсвэл засвар, оношлогооны газруудаар ажиллагааг нь харуулдаг байх хэрэгтэй. Учир нь манай орны хувьд авто замын нөхцөл, гэр хороололын зам, тоос, шороо, ус шавар гэх мэт хөндлөнгийн нөлөөнөөс болж явах эд анги хурдан элэгдэлд ордог. Мөн жолоочийн ур чадвар, буруутай үйлдлүүд /тухайлбал: замын хашлага мөргөх, гүнзгий нүх дайрч дугуйнд хүчтэй цохилт өгөх/ гэх мэт зүйлсээс шалтгаалж явах эд ангид гэмтэл үүсэх бөгөөд хурдан арга хэмжээ авахгүй удаан явсанаас бусад эд ангиуддаа нөлөөлж эхэлдэг. Энэ бүхэн тэнхлэгийн үндсэн өнцөгүүд алдагдахад хүргэдэг. Ихэнх явах эд анги нь тослох зориулалтын машлак буюу /тосолгооны клапантай хошуу/-тай байх ба тосоо гадны нөлөөнөөс хамгаалсан резинэн таглаатай байдаг. Зарим эд ангийг тослохдоо /машлакгүй бол/ резинэн таглааг нь авч тосолгоог нь хийж болно. Автомашины явах эд анги тэнхлэгт дараах төрлийн үндсэн гэмтэл алдаанууд гардаг.
1. Дэрвийлтийн /налалтын/ өнцөг буюу Camber.
Доорхи зураг дээр энэ өнцөг хоёр дугуйнд ижил хэмжээтэй байх шаардлагатай. 30’ –с илүүгүй алдаатай байж болно. Замын хашлагыг хажуулдаж мөргөхөд тохиргоо алдагдаж болно. Засварлахад төвөгтэй. Эд ангийг солих шаардлага тулгардаг.
2. Хомойлтын өнцөг /Toe/.
Автомашины их биеийн дагуу тэнхлэг болон дугуйн дагуу тэнхлэг хоорондын өнцгийн зөрүү. Орчин үеийн автомашины тэнхлэгийн тохиргоо гэдэг нь энэ өнцгийг тохируулахыг хэлнэ. Дугуй цохилт авах болон ашиглалтын явцад тохиргоо алдагдана. Манайх шиг замтай нөхцөлд 3 сар тутам шалгуулах шаардлагатайг дээр хэлсэн байгаа.
3. Тэнхлэгийн дагуу налуугийн өнцөг –caster.
Кастерийн өнцөг чухал параметр юм. Өнцгийн зөрүү 30’-с илүүгүй байна. Амортизаторын суурь бэхэлгээ, тулгуур гар гулзайж гэмтэхэд тохиргоо алдагдана. Засварлахад өртөгөндөртэй.
Зураг № 2. Тэнхлэг тохиргооны өнцөгүүдийн алдагдал.
Урд дугуйн эргэлтийн тэнхлэгийн өнцөг – King pin
Үйлдвэрлэлийн нөхцөлөөр өгөгддөг. Дээр дурдагдсан өнцөгүүд алдагдсан үед дугуйн хэвийн бус элэгдэл, автомашины жолоодлог хүндрэх, зам онохгүй зэрэг үзэгдлүүд бий болно. Бүх төрлийн шарнирэн холбоос, амортизатор, зөөллүүр резинийг сольж, задалсаны дараа тэнхлэг тохиргоог заавал хийх шаардалагтай.
Зураг № 3. Урд дугуйн эргэлтийн тэнхлэгийн өнцөгийн алдагдал.
Тийм учраас эдгээр эд ангиудын найдвартай зөв ажиллагаа нь таны автомашиндаа итгэлтэй, тав тухтай, аюулгүй, явах нөхцлийг бүрдүүлэх учиртай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS
s

0 comments:

Post a Comment

| | | .